Манай компани нь 2011 оноос эхлэн барилга угсралтын салбарт үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн бөгөөд удирдлага зохион байгуулалт, ажиллах хүч, материаллаг баазын хувьд бэхжиж одоогоор 180 гаруй чадварлаг мэргэжлийн инженер техникийн ажилчид, 20 орчим санхүүгийн албаны нийт 200 гаруй ажиллах хүчинтэй байна.

Энэ хугацаанд бид:

  - “Хурд” группын захиалгаар “Нарны хороолол” төслийн 1-р блокын 12 давхар 72 айлын орон сууцны угсралтын ажил

  - “Хурд” группын захиалгаар “Хүннү-2222” төслийн “Дөрвөн улирлын өнгө” хотхоны 15 давхар 120 айлын орон сууцны,  17 давхар 102 айлын орон сууцны угсралтын ажлуудыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж хүлээлгэн өгсөн.

   - Мөн "Хурд" группын захиалгаар "Нарны хороолол" -ын 25 давхар, 414 айлын, 3 орон сууц ашиглалтанд өгсөн.

   - “Бэрэн” констракшны дахин төлөвлөлтийн 17 давхар 244 айлын орон сууцны 2 барилгын угсралтын ажил

   - 211,06м2 болон 166,31м2 хаусны сонголттой, Оршин суугчдад зориулсан 3500м2 Club house, Айл бүрт зориулсан дулаан граж, авто зогсоол бүхий 47 айлын хаус хороолол болох "ЖАРГАЛАНТ ХОТХОН" төсөл.

Бид дээрх хугацаанд барилга угсралтын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэхийн зэрэгцээ түнш байгууллагуудынхаа итгэлийг хүлээсэн найдвартай шилдэг гүйцэтгэгч байсаар ирсэн.

Жаргалтай Амьдралын ЖАРГАЛАНТ ХОТХОН

Жаргалант хотхон

Борлуулалтын алба: 7010-0220, 9420-5666, 9420-5777

Хотын А бүс, Автомашины зогсоол, Спорт заал

Маргад төв

Оффисын таатай орчин